АЛТАН ДАРЬ ОВОО, ШИЛИЙН БОГД
УУЛАНД НАР  МАНДАХЫГ ХАРАХ
АЯЛАЛ.

Аяллын нийт: 3 өдөр, 2 шөнө.

Аяллын эхлэх: Бүх цаг үед зохион байгуулах боломжтой

Аяллын эхлэх үнэ: 530.000 ₮ /нэг хүн/

Аяллын баг: 4 ба түүнээс дээш хүн

Аяллын замын урт: ~1700 км

Автомашин: Хүний тооноос хамаарна. (County дунд оврийн автобус эсвэл жийп)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

    Дарьганга нутгийн үзэсгэлэнтэй байгаль, түүх дурсгал, нутгийн соёлыг нэг дор үзэхээс гадна эрийн хийморийг сэргээх домогт оргил “Шилийн богд” дээрээс наран мандахыг харахын зэрэгцээ  Талын агуй, Торой Бандийн хөшөө, Ганга нуур, Оргихийн булаг, Дарьганга сум, Алтан овоо зэрэг домогт газруудыг үзэж сонирхох боломжийг танд энэ аялал олгох юм. 

Аяллын баталгаажуулалт: Та бүхэн манай аялалд нэгдэхээр шийдсэн бол аялал эхлэх өдрөөс 14 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

Мөн: Сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр аялах боломжтой.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: / Баасан гариг / Улаанбаатар – Шилийн Богд. Өдөр, шөнийн турш галалгаатай жуулчны баазын гэрт хононо. /Өдөр, орой 2 хоолтой/

Өдөр 2 : / Бямба гариг / Шилийн Богд –  Алтан Овоо. Өдөр, шөнийн турш галалгаатай  гэр буудалд хононо. /3 хоолтой/

Өдөр 3 : / Ням гариг /  Дарьганга сум – Баруун Урт- Өндөрхаан – Улаанбаатар.  /3 хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: / Баасан гариг / Чингис хот, Мөнххаан, Баруун Урт, Талын агуй, Шилийн Богд.

Өглөө 05:00 цагт аялал эхлнэ.

Аяллын замд  хуучнаар Өндөрхаан буюу Хэнтий аймгийн төв Чингис хотод түр саатаж өдрийн хоол иднэ.

Хоолны дараа тус аймгаас төрөн гарсан даншигийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборыг үзэж дурсгалын зураг татуулна.

Мөн Мөнххаан сумын төвөөр дайран эмээлтэй морио үүрээд явж буй Даншигийн их аварга  Буянтоо буюу Буянтогтох аваргын хөшөө түүхыг үзээд аялал үргэлжилсээр Баруун-Урт хот дайран оройн зоог бариад  цааш 170км  яваад домогт Шилийн богд хайрханы хормойд алдарт Талын агуй орчим өдөр, шөнийн турш галалгаатай жуулчны баазын гэрт хононо.

/Өдөр, орой 2 хоолтой/ 


Өдөр 2: /Бямба гариг/ Машин болон явган аялал. 

Үүрийн 04:00 цагаас тал нутгийн их хайрхан Шилийн Богд ууланд нар мандахыг харах, уул овоонд өргөл өргөж ёслол үйлдэнэ.
Дарьгангийн их талд 200 орчим эртний унтарсан галт уул байдгаас хамгийн өндөр нь Шилийн Богд хайрхан бөгөөд хааш хаашаа 60-аад км-ыг харж болох ба Зотол хан, Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэх мэт үзэсгэлэнтэй унтарсан галт уулсыг харах болно.
Мөн Хятад улстай хиллэж буй хилийн зогоонийг Шилийн богд-ын оргил дээрээс харна. 
Дараа нь бааздаа ирж өөрийн тогоочийн бэлдсэн өглөөны цайгаа ууна. Цайны дараа Талын агуйг үзнэ.
Тэгш тал дунд орших Дарьгангийн Талын агуйн ам босоо хүн багтахгүй бөхийж орж гардаг дотороо 3 тасалгаатай Монголд хамгийн том Дэлхийд ганц үзэсгэлэнт агуй юм. Дээр үед нутгийн анчид, гөрөөчид зуны халуунд авласан ав аа Талын агуйд хийж хөлдөөж хадгалдаг байжээ.  Дараа нь Торой Бандийн хөшөө рүү аялна.
1834-1904 онд амьдарч байсан Дарьгангын шилийн сайн эр Торой Банди буюу Нанзад юм. Түүний хөшөө дурсгалыг үзэж сонирхоно.
Дараа нь Дарьганга сум, Алтан овооны зүг аялна. Аяллын замд Ганга нуур, Оргихийн булаг-ыг үзээд Дарьганга сумын төвд өдөр, шөнийн турш галалгаатай гэр буудалд хононо. /3 хоолтой/
Ганга нуур нь  салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур бөгөөд  Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ.
Ганга нууранд Монголын улаан номд ордог Гангар хун, Цэн Тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг.  Жил бүрийн намар 9, 10 сард хун шувууд халуун орон руу буцахдаа олон зуугаараа ирж Ганга нуурт чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм.
Нуурын зүүн хойно 50м зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихийн булаг гэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой.


Өдөр 3: /Ням гариг/ Явган болон машин аялал.
Өглөө цайны дараа аялал эхлнэ.
Алтан Овооны оргилд гарч уул овоонд өргөл өргөх ёс үйлдэнэ.
Алтан-Овоо нь Дарьгангийн 200 орчим унтарсан галт уулсын нэг бөгөөд Сүхбаатар аймгийн урд 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг үнэхээрийн үзэсгэлэнтэй галт уул юм. Уулыг XVII  зууны үеэс нутгийнхан шүтэн ирсэн ба 1913 оноос Богд Хааны зарлигаар өргөн олныг хамарсан төрийн  их тахилагтай  уулын нэг болжээ.
Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л оргил дээр нь гарч сүслэн залбирч идээ будаа өргөж арц, хүж асаадаг ба эмэгтэйчүүд хормой бэлээр нь нар зөв тойрон горойлж хүслээ шивнэж сүслэн залбирдаг юм. мөн Алтан-Овооны оргил дээрээс Ганга нуур, Зэгэст нуур, Дуут нуур гэх мэт 7 нуурыг харах боломжтой.
Дарьгангийн  тал нутгийн малчин айлд зочлон бүрэн хэрэглэлтэй морь унаж Алтан-Овоог oруулан зураг татуулж нутгийн ёс, зан, заншилтай танилцна.
Дараа нь буцах замаар
Баруун урт хот руу хөдөлнө. Аяллын замд Зээрийн сүрэг, Сүхбаатар аймгийн алдарт хурдан хүлгүүдын гоёмсог хийцтэй адуун сүрэгтэй таарна.
01-02:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж аялал дуусна.  /3 хоолтой/
Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан. Тэд Сүхбаатар аймгийн Дарь овоо болон Ганга нуур орчмын нутагт оршин суудгаас ийм нэртэй болж.  
Манж Чин Улс  1697 онд Зүүнгарын Галдан хааны цэргийг ялж, Халхыг эзлэсний дараа Манжийн эзэн хаанд Монгол ноёдын барьсан мал сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан байгуулсан байна.
Олноо Өргөгдсөн Монгол улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ.

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун 
  • Жуулчны бааз
  • ТХГазруудын тасалбар
  • Тогооч, Гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/
  • Хорхог

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Бээлий
  • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц. 
  • Мишок, /Цагаан хэрэглэл/
  • Нарны малгай
  • Нарны тос.
  • Борооны цув, усны гутал
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]