ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ДЭМЧОГИЙН ХИЙДИЙН АЯЛАЛ.

Аялалын чиглэл: Зоргол хайрхан – Цагаан суврага
Оюу толгой – Дэмчогийн  хийд – Ёлын ам – Даланзадгад – Улаанбаатар.

Аяллын хугацаа: 2020-2021 он. 7 хоногийн пүрэв-ням гариг бүр гарах боломжтой. 4 өдөр 3 шөнө.

Аяллын эхлэх үнэ: 480.000 ₮ /нэг хүн/

Аяллын баг: 5 ба түүнээс дээш хүн

Аяллын замын урт: ~1700 км

Автомашин: Хүний тооноос хамаарна. (Старикс, дунд оврийн County автобус, жийп)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

Ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг ноён хутагт Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн 1830-1836 онд байгуулсан гэдэг. Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдийн дэлгэрэнгүй түүх

     Та бидэнтэй хамт аялсанаар Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцах, Ноён хутагт Д.Данзанравжаагийн Говь нутагт байгуулсан олон Хүрээ хийдийн нэг Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдээс энерги авч хүслээ шивнэн залбирхаас гадна Төв аймгийн 9 гайхамшигт газрын 1 хосгүй чамин тогтоцтой Зоргол хайрханы Тоомотын агуй, далай тэнгисийн ёроол байсан солонгорсон олон өнгө төрхтэй Цагаан суврага уул, Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, саарал Чоно мөн Хэрмийн бялзуухай, Идлэг шонхор, Цармын бүргэд, Ооч ёл, Алтайн хойлог гэх мэт араатан, жигүүртэний өлгий нутаг Говь гурван сайхан уулын үзэсгэлэнт Зүүн сайхан ууланд орших зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий алдарт “Ёлын ам”, мөн 165.0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй уул уурхай эрдэс баялгаар баялаг Монгол орны өмнөд хэсгийн томоохон аймгуудын нэг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хөгжил дэвшилттэй танилцах гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аяллын баталгаажуулалт: Та бүхэн манай аялалд нэгдэхээр шийдсэн бол аялал эхлэх өдрөөс 14 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

Мөн: Сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр аялах боломжтой.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: /  Пүрэв гариг / Зоргол хайрхан – Цагаан суврага. гэр буудалд хононо. Галалгаатай.  /өдөр, оройн хоолтой/

Өдөр 2 : / Баасан  гариг / Цагаан суврага – Дэмчогийн хийд. гэр буудалд хононо. Галалгаатай. / өглөө, өдөр, оройн хоолтой/

Өдөр 3: / Бямба гариг / Дэмчогийн хийд – Даланзадгад. Зочид буудалд хононо. Душтай. /өглөө, өдөр, оройн хоолтой/

Өдөр 4 : / Ням гариг / Ёлын ам – Даланзадгад – Улаанбаатар. / өглөө, өдөр, оройн хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: / Пүрэв гариг / Зоргол хайрхан – Цагаан суврага.. Машин болон явган аялал
Өглөө 05.30 цагт 120 мянгатын Жетро супермаркетийн зогсоол дээр цугларч баг хамт олонтойгоо танилцна.
Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
06:00 цагт Зоргол хайрхан, Цагаан суврагийн зүг аялалаа эхлүүлнэ. 3-аас 4 цаг орчим яваад Зоргол хайрханы бэлд түр буудаллаж хайрханы өөд явган аялж сүрлэг Тоонотийн агуйд ирж олсоор бууж 15 метр дүүжин савлуулаар савлуулаж үзнэ.

Дараа нь хээрийн хоол, цайгаа идээд Цагаан суврагийн зүг аялалаа үргэлжилүүлнэ.
Аяллын замд дуу, хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Мандалговь хот дайран аялсаар орой Цагаан суврагын орчим ирж гэр буудалд хононо. Галалгаатай.

/өдөр, оройн хоолтой/


Өдөр 2: /Баасан гариг/ Цагаан суврага – Дэмчогийн хийд. Машин аялал.
Өглөө 7 цагт цайгаа уугаад Дэмчогийн хийдийн зүг аялалаа үргэлжилүүлнэ.
Аяллын замд Монголын уул уурхайн томоохон компаниуд болох “Таван толгой”, “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуун сухайт хилийн боомт руу нүүрс тээвэрлэж буй авто замаар аялаж Оюу толгойд ирж далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцна.
Дараа нь үдийн зоог бариад аялал үргэлжилнэ.
Баяжихын агуй орж хүслээ шивнэнэ.
Эхийн умайн агуйгаар мөлхөж гаран бие сэтгэлээ ариусгана.
Орой Дэмчогийн хийдийн орчим ирж гэр буудалд байрлан оройн хоолоо идээд амарна. Галалгаатай.

/өглөө, өдөр, оройн хоотой/


Өдөр 3: /Бямба гариг/ Дэмчогийн хийд – Даланзадгад. Машин аялал.
06:00 цагт өглөөний нар мандахыг харж бясалгал хийнэ. 
Ноён хутагтын домог, түүхийг сонсоно. 
Дэмчогийн хийдийг үзнэ.
Өдрийн хоолоо идээд Даланзадгад хотын зүг явж мөн нүүрс тээврийн замаар аялна.
Орой Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод ирж зочид буудалд байрлан оройн зоог бариад амарна. Душтай.

 

 

/өглөө, өдөр, оройн хоотой/


Өдөр 4: /Ням гариг/ Ёлын ам – Даланзадгад – Улаанбаатар. Машин болон явган аялал.
Өглөө цайгаа буудалдаа уугаад Говь гурван сайхан уулын зүг аялаж Зуун сайхан ууланд алдарт Ёлын амыг үзнэ. /4км явган аялна/
Дараа нь Даланзадгад хотоор аялаж нутгийн брэнд дэлгүүрээр зочлоно.
Өдрийн хоол идээд УБ хот хөдлөнө.
Аяллын замд Мандалговь дайран оройн зоог бариад Улаанбаатар хотод ирж аялал дуусна.

/өглөө, өдөр, оройн хоотой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Дэмчогийн хийдийн тайлбарлагч
  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Зочид буудал
  • Гэр буудал
  • Тогооч
  • Хээрийн гал тогооны хэрэгсэл +/Аяга, таваг, халбага, сэрээ/
  • Аяллын өдрүүдын хоол
  • Хорхог
  • ТХГазруудын тасалбар
  • Ханан хадны хөтөч
  • Ханан хадны аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Дулаан улиралдаа тохирсон хувцас. /Малгай ороолт, давхар өмд, цамц, бээлий, дулаан гутал/
  • Мишок, цагаан хэрэглэл.
  • Нар, салхины тос.
  • Давхар өмд, цамц. 
  • Цас, уулын гутал
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Хувийн хэрэглээний зүйл
  • Даатгал
  • Цэвэр ус
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]