“ХАМАРЫН ХИЙД-ЭНЕРГИЙН ТӨВ”-ИЙН АЯЛАЛ

Аяллын хугацаа: 2 өдөр 1 шөнө

Аяллын эхлэх үнэ: 260.000 ₮ /нэг хүн/

Аяллын баг: 4 ба түүнээс дээш хүн

Аяллын замын урт: ~1200 км

Автомашин: Хүний тооноос хамаарна. (дунд оврийн жийп, старикс)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

        Дорноговь аймгийн Өргөн сумийн нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамарын хийд нь говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийдийн нэг юм. Хийдийг 1821 онд байгуулж эхэлсэн бөгөөд энэ хийд нь Зүүн Хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхорын гэсэн дөрвөн хэсэгтэй ихэнх нь төвөд, монгол хийцийн сүм дугануудтай бүтээгдсэн. Зүүн хүрээнд ноён хутагт голлон сууж асан ба энд Лавран сүм, Агва дацан, хүүхдийн дацан, сургууль номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан.

Хийдэд Монголд хамгийн анхны дуут жүжгийг тоглосон бөгөөд Данзанравжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” жүжгийг тоглодог задгай театр байсан. Хамрын хийд нь 1930 оны байдлаар 13 дацан, 4 аймаг, 22 дуган, 2 суврага, 11 сүмтэй, 100 гаран ламтай хэмээн бүртгэгджээ. Хамарын хийдийн орчинд цагийн ёсны бясалгал хийдэг арваад агуй, нутгийн ардууд хутагтын адистэтлэсэн ус хэмээн нэрлэдэг худаг бий.

Хамарын хийдийг 1937-1938 оны үеэр галдан шатааж, лам нарыг баривчилсан. Харин 1999 оноос тус туурийг аймгийн хамгаалалтад авч нутгийн ард олон шашин номын үйл ажиллагааг нь сэргээж тус хийдийн Ламрин, Сансагтэгчилэн сүм, суврага зэргийг сэргээн босгосон.

Аяллын баталгаажуулалт: Та бүхэн манай аялалд нэгдэхээр шийдсэн бол аялал эхлэх өдрөөс 7 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

Мөн: Сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр аялах боломжтой.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: / Бямба гариг / Улаанбаатар – Хамарын Хийд. Сайншанд хотод зочид буудалд хононо. Душтай. /өдөр, оройн хоолтой/

Өдөр 2 : / Ням гариг / Хамарын хийд –  Улаанбаатар.  / өглөө, өдөр, оройн хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: / Бямба гариг / Улаанбаатар – Хамарын хийд. Машин болон явган аялал
Өглөө 06.30 цагт 120 мянгатын Жетро супермаркетийн зогсоол дээр цугларч баг хамт олонтойгоо танилцна.
Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
06:
00 цагт Дорноговь аймгийн Сайншанд хот, Хамарын хийдийн зүг аялалаа эхлүүлнэ.
Аяллын замд өдрийн хоолтой.
Сайншанд дайран “Хан баянзүрх хайрхан”-ы Хүслийг биелүүлэгч Хар ууланд ирж зөвхөн эрэгтэйчүүд нь уулын оргилд гарч уул, овооны өргөл өргөж хүслээ шивнэж сүслэн залбирч мөргөнө.
Орой сайншанд хотод зочид буудалд хононо. Душтай.

/өдөр, оройн хоолтой/


Өдөр 2: /Ням гариг/ Хамарын хийд – Улаанбаатар. Машин болон явган аялал.
Өглөөний 06:00 цагт Мээм овоонд гарч нар мандахыг харан өргөл өргөж ёслол үйлдэнэ.
Хамарын хийдийн энергийн төвын Энх тайвны хонх, Шамбалын орон,Хилэнцийг арилгах Алтан хаалга,Бирдийн ходоод, Алтан гавал овоо, Сэржим өргөх талбайг үзнэ.
Машин дээрээ ирж өглөөны цайгаа ууна.
108 агуй буюу Бясалгалын агуй, Ноён хутагтын сэнтий, Эрүүл мэндийн хад, Номын агуй, Эхийн умайд орж сэтгэлээ ариусгана.
Хүүхдийн овоонд үр хүүхдээ даатгаж залбирна.
Дараа нь өдрийн хоол идээд Улаанбаатар хотруу хөдөлнө.
Аяллын замд оройн хоол идээд УБ хотод ирсэнээр аялал дуусна.

/өглөө, өдөр, оройн хоотой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Хамарын хийдийн тайлбарлагч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун 
  • Зочид буудал
  • ТХГазруудын тасалбар
  • Гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/
  • Аяллын өдрүүдын хоол

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Дулаан улиралдаа тохирсон хувцас. /Малгай ороолт, давхар өмд, цамц, бээлий, дулаан гутал/
  • Мишок, цагаан хэрэглэл.
  • Нар, салхины тос.
  • Цас, уулын гутал
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]