Хустай нуруу – Манзушир хийдийн аялал.

Аяллын хугацаа: 7 хоног бүрийн Бямба, ням гаригт 2 өдөр / 1 шөнө

Аяллын баг: 4  болон түүнээс дээш хүнээс бүрдэнэ.

Аяллын Үнэ: 220.000 Төг /Нэг хүн

Аялалд хүүхэд:0-5 нас –100 % , 6-10 нас –50% , 11-ээс дээш настай хүүхэд том хүний төлбөрөөр аялна.

Автомашин: Хүний тооноос хамаарна. (Старикс, дунд оврийн County автобус, жийп, фургон)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

Амралтын өдрүүдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эрүүл агаарт байгалийн сайханд зэрлэг амьтан харж, ажиглаж аялж, амарч өнгөрүүлмээр байна уу? Тийм бол бид таньд үйчлье.

Улаанбаатар хотоос баруун зүгт 100 км зайд орших Тахын сүрэг, Буга, Согоо гэх мэт зэрлэг амьтад бэлчсэн “Хустай нуруу” мөн Богдхан уулын урд өвөрт орших “Манзушир” хийдийг үзэх  аялал юм.

Та бидэнтэй хамт аялсанаар “Молцог элс“,  “Хустай нуруу”,  Манзушир хийд гэх мэт байгалийн сайханд Буга урамдахыг сонсох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аяллын баталгаажуулалт: Та бүхэн манай аялалд нэгдэхээр шийдсэн бол 7 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

Мөн: Сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр аялах боломжтой.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: / Бямба гариг / Молцог элс – Хустай нуруу.

Халаалттай жуулчны баазын гэрт хононо.

/өдөр, оройн хоолтой/

Өдөр 2 : / Ням гариг / Хустай нуруу Манзуширын  хийд – Улаанбаатар.

 /өглөө, өдрийн хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: /Бямба гариг/ Молцог элс – Хустай нуруу.
Өглөө 07.30 цагт 120 мянгатын Жетро супермаркетийн зогсоол дээр цугларч баг хамт олонтойгоо танилцна.
Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
08:00 цагт
 унаандаа сууж Хустай нурууны зүг хөдлөнө.
Аяллын замд “Молцог элс” хэмээх жижиг элсэн манханд түр саатаж цайлаад цааш явж “Хустай нуруу”-нд хүрч Буга, Тахь гэх мэт зэрлэг амьтад үзэхийн зэрэгцээ үдийн зоог барьна.
Аялал үргэлжилж Хустай нурууг хамгаалах захиргааны баазад ирж оройн зоог барьж гэрт хононо. Халаалттай.

/өдөр, оройн хоолтой/


Өдөр 2 : /Ням гариг / Хустай нуруу – Манзуширын  хийд – Улаанбаатар.
Өглөө цайгаа уугаад дараагийн үзэх газар Манзуширын хийдийн зүг хөдлөнө.
Аялал Туул голын хөвөө даган үргэлжилж Богдхан уулын урд өвөрт орших Манзушир хийдэд ирж гэрт байралж үдийн зоог бариад хийдийн туурь болон хийдийн түүхтэй холбоотой музейн үзмэрүүдийг үзээд Улаанбаатар руу буцна. /өглөө, өдрийн хоотой/

Манзушир хийд нь 1733 онд Богдхан уулын урд энгэрт баригдаж 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураагдсан хийдийн туурь юм.

 

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Жуулчны бааз
  • Тогооч
  • Хээрийн гал тогооны хэрэгсэл +/Аяга, таваг, халбага, сэрээ/
  • Аяллын өдрүүдын хоол
  • ТХГазруудын тасалбар

Аяллын үнд ороогүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зүйл
  • Даатгал
  • Цэвэр ус
  • Амттан
  • Согтууруулах ундаа

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Дулаан улиралдаа тохирсон хувцас. /Малгай ороолт, давхар өмд, цамц, бээлий, дулаан гутал/
  • Мишок, цагаан хэрэглэл.
  • Нар, салхины тос.
  • Цас, уулын гутал
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]