Талын түмэн адуу-2020 Festival.

Аяллын чиглэл: УБ – Чингис хот – Батноров сум- УБ.

Аяллын нийт: 2020.11.20-22. / 3 өдөр, 2 шөнө.

Аяллын эхлэх үнэ: 280.000 ₮ /нэг хүн/

Аяллын баг: 4 ба түүнээс дээш хүн

Автомашин: Хүний тооноос хамаарна. (Фургон, жийп)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

      Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах зорилготой зохиогдож эхэлсэн тус эвент жил дараалан зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Та манай аялалд оролцож тус эвентэд зочилсоноор 2000 адуун дунд морь унаж, адуучин залуустай богино зайнд бооцоо тавин уралдаж, адуучин залуустай сумын төвийн бүжгэнд толгой эргэм бүжиглэх, улсын хоёр удаагийн аварга, аймгийнхаа 20 гаруй удаагийн аварга сумын соёлын төв танд зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг үзэж мэдрэхээс гадна Эмнэг булгиулах, Шургуу уураглах,   Сайхан морьтон хос , Удамт монгол хүүхдийн морьтон парад, залуусын адууны зүс таних тэмцээн, Богино зайны морьдын уралдаан, Тайга нохойн хийц, амьд өгөөштэй Тайга нохойны уралдаан гэх мэт адуу дагсан соёлыг танин мэдэх гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аяллын баталгаажуулалт: Та манай аялалд нэгдэхээр шийдсэн бол аялал эхлэх өдрөөс 7 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: / Баасан гариг /20.11.20: Чингис хот – Батноров сум. сумын төвийн зочид буудалд хононо.
/өдөр, оройн хоолтой/

Өдөр 2 : / Бямба гариг / 20.11.21: Адууны арга хэмжээ, Батноров сум  –  Хөхүүрын тал – Батноров сум. сумын төвийн зочид буудалд хононо.
/өглөө, өдөр, оройн хоолтой/

Өдөр 3 : / Ням гариг / 20.11.22:  Батноров сум – Чингис хот – Улаанбаатар.
/өглөө, өдрийн хоолтой/

Эвентийн хөтөлбөр:
11 сарын 20-ны өдөр. Баасан гараг

17:00 Батноров суманд зочдыг угтан авч захиалсан байранд байрлуулна.

18:00 Оройн хоол иднэ.

19:00 Сумын Соёлын төвд Сүлдэнд Мөнхөрсөн Хүлэг дуу дуулаачдийн тэмцээний төгсгөлийн шатны тоглолт

21:00 Нийтийн бүжиг

11 сарын 21-ний өдөр. Бямба гараг. Адууны арга хэмжээ

10:00 – Хүүхдийн морьтон парад болно. (Эхний бүртгүүлсэн нутгийн 50 хүүхдэд бэлэг гардуулж урамшуулна).

10:00 – 13:00 “Шургуу -2020” тэмцээн үргэлжлэнэ

10:00 – 17:00 Хэнтий аймгийн музейд хадгалагдаж буй Батноров хийцийн мөнгөн эдлэлээр хээрийн гэр музей дэлгэгдэнэ

13:00 – 14:00 Цайны цаг. Зочид талбайд бэлтгэсэн хоол иднэ.

14:00 Баярын нээлт

Төрийн далбаа цэнгүүлэх арга хэмжээгээр нээлт эхлэж Монгол дээл хувцастай, сайхан морьд унасан Батноров хийцийн тансаг тоноглолтой морьтны цуваа нээлтийн талбайд орж ирнэ (Зочид жагсаалд морь унаж оролцож болно. Гэхдээ морь унахаа урьдчилан хэлж бэлдэх шаардлагатай).

  • Сайхан морьтон хос шалгаруулна
  • Удамт монгол хүүхдийн морьтон парад зохиогдож бүх зочид сайн бэлтгэсэн бэлгийг хамтдаа гардуулна. Мөн супер шагналыг хамтдаа шалгаруулна
  • Залуу зочдын дунд адууны зүс зүсэлгээний тэмцээн зохиогдоно

14:30 – 16:00  Эмнэг булгиулах тэмцээн

16:00 – 17:00 “Шургуу -2019” тэмцээний сүүлийн шат зохиогдоно 

17:00 –  Үйл ажиллагааны Шагнал гардуулах ёслол болно.

22:00 Соёлын төвд нийтийн бүжиг

11 сарын 22-ны өдөр, Ням гараг. Батноров сумын морь барианы талбайд

09:00 – 10:00 Тайга нохойн хийц шалгаруулах жагсаал

10:00 – 11:00 Тайга нохой шалгаруулах уралдаан (амьд өгөөштэй спорт уралдаан явагдана).

11:00 – 12:00 Богино зайны морьдын уралдаан (үзэгчид бооцоо тавьж мөн зочид морь унаж уралдах боломжтой).

13:00 – 14:00 Цайны цаг

14:00 Аялагчид буцна.

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: / Баасан гариг / 20.11.20:  Чингис хот, Батноров сум.

Өглөө 05:00 цагт аялал эхлнэ.
Аяллын замд  хуучнаар Өндөрхаан буюу Хэнтий аймгийн төв Чингис хотод түр саатаж өдрийн хоол иднэ.
Хоолны дараа тус аймгаас төрөн гарсан даншигийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборыг үзэж дурсгалын зураг татуулна.
Аялал цааш үрэлжилж Батноров суманд хүрч сумын төвийн зочид буудалд байрлаж оройн зоог барьна.
Улсын хоёр удаагийн аварга, аймгийнхаа 20 гаруй удаагийн аварга тус сумын соёлын төв танд зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзнэ.
Дараа нь адуучин залуустай сумын төвийн
нийтийн бүжгэнд оролцоод амарна.

/Өдөр, орой 2 хоолтой/ 


Өдөр 2: /Бямба гариг/ 20.11.21: Адууны арга хэмжээ.

Хөтөлбөрийн дагуу эвентэд оролцоно. Мөн тэртээ 13-р зуунд Тэмүүжин, Боорч 2-ын анд бололцож байсан алдарт Хөхүүрын талаар аялаж, нутгийн брэнд дэлгүүрээр зочлоно.
Орой нийтийн бүжгэнд оролцоод буудалдаа амарна.

/өглөө, өдөр, оройн хоолтой/

Өдөр 3: /Ням гариг/ 20.11.22: Батноров – Улаанбаатар.
Өглөө цайны дараа эвентийн хөтөлбөрийн дагуу Тайга нохойны хийц, уралдаанийг үзээд үдийн зоог бариад Улаантаатар хот буцна.
Аялал Чингис хот дайран аялаж 24-01:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж  дуусна.

 /өглөө, өдрийн хоолтой/ оройн хоолийг аялагчид өөрсдөө

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Аяллын хөтөч
  • Аяллын багт тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун 
  • Зочид буудал
  • ТХГазруудын тасалбар
  • Тогооч,
  • Хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл
  • Аяга, Тавга, Халбага, Сэрээ
  • Аяллын хүнс /өдөр бүрийн 3 хоол/

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зүйлс
  • Даатгал
  • Цэвэр ус
  • Амттан
  • Согтууруулах ундаа

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Улиралдаа тохирсон дулаан хувцас. /малгай, ороолт, бээлий, давхар өмд, цамц.
  • Өвлийн утал
  • Мишок, /Цагаан хэрэглэл/
  • Нар, салхины тос.
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]