ЦАГААН СУВРАГА – БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
ҮЗЭХ
АЯЛАЛ.

Аяллын чиглэл: УБ – Бага газрын чулуу  – Цагаан суврага – УБ.

Аяллын хугацаа: 2 өдөр 1 шөнө,  Амралтын 2 өдөр

Аяллын эхлэх үнэ: 260.000 ₮ /нэг хүн/

Аяллын баг: 4 ба түүнээс дээш хүн

Аяллын замын урт: ~1200 км

Автомашин: Хүний тооноос хамаарна. (дунд оврийн жийп, старикс, дунд оврийн county автобус)

Аяллын мэдээлэл авах утас: 9987-8806, 8886-7171

 

     Та бидэнтэй хамт аялсанаар Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд оршдог урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул Бага газрын чулуу, мөн Улаанбаатар хотоос 440 км зайд байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны нөлөөгөөр эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг ханан эрэг мөргөцөг Цагаан Суврага уулыг үзэх түүх, байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аяллын баталгаажуулалт: Та бүхэн манай аялалд нэгдэхээр шийдсэн бол аялал эхлэх өдрөөс 14 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх боломжтой.

Мөн: Сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр аялах боломжтой.

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ үү.

[orbit_tab_1 color_scheme=”sky-blue”][orbit_tab_1_content tab_active=”yes” nav_tab_title=”Аяллын маршрут”]

Өдөр 1: / Бямба гариг / Бага газрын чулуу – Цагаан суврага. Цагаан суврагын ойролцоо гэр буудалд хононо. /өдөр, оройн хоолтой/

Өдөр 2 : / Ням гариг / Цагаан суврага –  Улаанбаатар.  / өглөө, өдрийн хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр”]

Өдөр 1: / Бямба гариг / Бага газрын чулуу – Цагаан суврага. Машин болон явган аялал
Өглөө 06.30 цагт 120 мянгатын Жетро супермаркетийн зогсоол дээр цугларч баг хамт олонтойгоо танилцна.
Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
07:00 цагт Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялалаа эхлүүлнэ.

Аяллын замд Бага газрын чулуу орчимоор аялж Жаргалантын агуйг, Гэр чулуу, Сөдөтийн амны хийдийн туурь  үзнэ. эндээ өдрийн хоол иднэ.
Аялал цааш Дундговь аймгийн төв Мандалговь дайран үргэлжилж Цагаан суврагын орчим ирж гэр буудалд байрлан оройн хоолоо идээд амарна.

/өдөр, оройн хоолтой/


Өдөр 2: /Ням гариг/ Цагаан суврага – Улаанбаатар. Машин болон явган аялал.
Өглөө 08:00 цагт цайндаа орно.

Дараа нь нар мандахтай уралдаж, Цагаан суврага дээр тусах нарны туяан доор зургаа татуулж, Цагаан суврага орчимоор тойрон явган аялж, Хэвтээ, Босоогийн агуйг үзээд гэр буудалдаа ирж үдийн зоог барьж түр амраад  Улаанбаатар хот руу буцна. Орой 19:00 цагын үед  УБ хотод ирж аялал дуусна. 

/өглөө, өдрийн хоолтой/

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын үнд багтсан зүйлс”]

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун 
  • Гэр буудал
  • Тогооч
  • Хээрийн гал тогооны хэрэгсэл
  • Аяга, таваг, халбага, сэрээ
  •  Аяллын өдрүүдын хоол
  •  Хорхог
  • ТХГазруудын тасалбар
  • Даатгал

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аялалд авч ирэх зүйлүүд”]

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Дулаан улиралдаа тохирсон хувцас. /Малгай ороолт, давхар өмд, цамц, бээлий, дулаан гутал/
  • Мишок, цагаан хэрэглэл.
  • Нар, салхины тос.
  • Цас, уулын гутал
  • Камер , Зургийн аппарат
  • Гар чийдэн
  • Хувийн хэрэглээний зүйлс
  • Цэвэр ус
  • Эмийн сан гэх мэт…

[/orbit_tab_1_content][orbit_tab_1_content nav_tab_title=”Аяллын зураг”][/orbit_tab_1_content][/orbit_tab_1]